Шиньжян, Төвөд, Хонконгийн асуудал нь хүний эрхийн асуудал биш
2023-02-20 19:20:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Европын Хүний эрхийн 38 дахь яриа хэлэлцээ саяхан боллоо. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 20-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Хятадын тал яриа хэлэлцээний үеэр Хятад улс хүн төвтэй хүний эрхийн үзэл баримтлалыг гүнзгий танилцуулсан гэжээ.

Ван Вэньбин хэлэхдээ, Европын Холбоо Хятадын хүний эрхийн асуудлыг бодитойгоор харж, хүний эрхийн асуудлыг улстөржүүлж, давхар стандарт гаргахаа зогсоож, Хятадын шүүхийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг Хятад улс ЕХ-ноос шаардаж байна. Шиньжян, Төвөд, Хонконгтой холбоотой асуудал бол хүний эрхийн асуудал биш, харин Хятадын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой зарчмын томоохон асуудал бөгөөд гаднын хөндлөнгийн оролцоо байж болохгүй. Европын тал Хятадын анхаарал хандуулж буй асуудалд нухацтай хандаж, Хятадын үндсэн ашиг сонирхол болон анхаарч буй томоохон асуудалд үг, үйлдлээ болгоомжтой байлгахыг шаардаж байна гэжээ.

Н.Пүрэвжав