Америкийн ноёрхлын үнэн төрхийг илчлэв
2023-02-21 15:57:40
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 19-нд АНУ-ын дайны эсрэг тэмцэгчид Вашингтонд жагсаал хийж, АНУ-аас Украинд цэргийн тусламж үзүүлэхээ зогсоохыг шаардахын зэрэгцээ НАТО-г татан буулгахыг уриалав.  Гэвч нэг өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байден Украинд гэнэтийн айлчлал хийж, Украинд зэвсэг техник зэрэг 500 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдэв.  Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд Орос, Украины мөргөлдөөнийг хурцдуулагч нь өнөөгийн хамгийн том ноёрхогч орон болох АНУ гэдгийг тод харуулж байна.

Украйны хямралд “тос” нэмдэг нь АНУ-ын олон жилийн турших ноёрхлын бодит жишэг юм. Хятадаас 20-ны өдөр нийтэлсэн "АНУ-ын ноёрхол ба түүний хор хөнөөл" тайланд улс төр, цэрэг арми, эдийн засаг, технологи, соёлын зэрэг таван хэсгээс Америкийн ноёрхлын үнэн төрхийг бодитоор илчилжээ.

Улс төрийн ноёрхлыг жишээ болгон авч үзвэл, АНУ-ын үе үеийн засгийн газрууд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй бол эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх, аль эсвэл шууд цэргийн хөндлөнгийн оролцоо явуулдаг. Евразид "өнгөт хувьсгал"-ыг өдөөхөөс эхлээд баруун Ази, хойд Африкт "Арабын хавар" -ыг өдөөх хүртэл АНУ ардчилал, хүний эрхийн нэрийн дор бусад улс орон түүнчлэн дэлхийн дэг журмыг тогтоохыг оролдсон боловч эцсийн эцэст эмх замбараагүй байдал, гай гамшиг үүсгэсэн бөгөөд энэ нь "ардчиллын загвар"-ын сүйрэл юм.

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер АНУ бол дэлхийн хамгийн дайчин улс гэж шулуухан хэлсэн удаатай.  Афганистанаас Ирак, цаашлаад Сири хүртэл АНУ-ын цэргийн ноёрхол хүн төрөлхтний тоо томшгүй олон эмгэнэлт явдлыг үүсгэсэн.

АНУ долларын хөрвөх чадварт түшиглэн олон жилийн турш мөнгөний бодлогыг удирдаж, сүүлийн үед олон улсын санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэснээр евро болон бусад мөнгөн тэмдэгтийн ханш огцом буурч, сүүлийн 20 жилийн доод түвшинд хүрчээ. Үүний үр дүнд олон улс орнууд хүнд инфляци, валютын ханшийн уналт зэрэг асуудлуудад өртсөн юм.

Шинжлэх ухаан, технологи, соёлын салбарт "чипийн холбоо", "цэвэр интернет" зэрэг технологийн бүлэглэлүүд байгуулахаас эхлээд худал мэдээлэл зохиож, бусад улс руу дайрах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууран мэхэлж, хүмүүсийн зүрх сэтгэлийг төөрөгдүүлэх гэх мэтчлэн АНУ янз бүрийн заль мэхийг ашиглан дээрэлхсээр байна.

Ноёрхлыг эрэлхийлэх, хамгаалах, урвуулан ашиглах --- Өөрийн ноёрхлын төлөө АНУ үргэлж бусад орны аюулгүй байдлыг золиослон, бусад орны хөгжилд саад учруулж, бусад орны сайн сайхныг бусниулсаар ирсэн юм.