Илүү аюулгүй дэлхий ертөнцийн төлөөх Хятадын шийдэл
2023-02-22 09:58:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 21-нд Хятадын албаны талаас "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг"-ийг нийтэлж, уг санаачилгын үндсэн үзэл баримтлалыг цаашид тайлбарлаж, хамтын ажиллагааны 20 гол чиглэлийг санал болгож, уг санаачилгыг хэрэгжүүлэх илүү нарийвчилсан "замын зураг"-ыг гаргажээ.

2022 оны 4-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, сөргөлдөөн гэхээсээ илүү яриа хэлэлцээ, бүлэглэлээс илүү түншлэл, тэг нийлбэр биш харин ялалтад хүрэх аюулгүй байдлын шинэ замыг сурталчилж, хүн төрөлхтний аюулгүй байдалд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ чиглэл, шинэ сэтгэлгээг бий болгосон юм. Одоогийн байдлаар энэхүү санаачилга дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагуудын талархал, дэмжлэгийг аваад байна.

Аюулгүй байдлын асуудлыг шийдэхийн тулд хамгийн гол нь зөв аргаа олох явдал юм. "Нэгдсэн, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримтална", "Улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ", "НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримтална", "Улс орнуудын хууль ёсны аюулгүй байдлын санаа зовоосон асуудлуудыг хүндэтгэнэ", "Улс орнуудын хоорондын санал зөрөлдөөн, маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг баримтална", "Уламжлалт болон уламжлалт бус бүс нутгийн аюулгүй байдлын ерөнхий төлөвлөлт, хадгалалтыг баримтална" хэмээн  Дэлхийн аюулгүй байдлын санаачилгад онцолж байна. Эдгээр зургаан "тууштай байдал" нь бүх хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхолд төвлөрч, санаачилгын гол утга санаа болж байна.

"Үзэл баримтлалын баримт бичиг" нь НҮБ-ын үүрэг гүйцэтгэх, халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх, уламжлалт болон уламжлалт бус харилцаанд хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлын сорилт, дэлхийн аюулгүй байдлын засаглалыг сайжруулах зэрэг олон талыг хамарсан, өнөөгийн олон улсын аюулгүй байдлын хамгийн чухал бөгөөд яаралтай асуудалд чиглэсэн хамтын ажиллагааны 20 үндсэн чиглэлийг дэвшүүлж, санаачилгын хамтын ажиллагааны индэр, механизмын саналыг дэвшүүлж байна. Эдгээр бодит арга хэмжээ нь аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү олон улс орон, байгууллагыг санаачилгад нэгдэхийг урьж оролцуулах болно.

Аюулгүй байдал нь дэлхийн улс орнуудын баримтлах эрх болохоос биш харин зарим нэг орны монополь эрх биш. Дэлхийг аюулгүй болгохын тулд улс орнууд  хариуцлага хүлээх ёстой. Бүх талууд дэлхийн аюулгүй байдлын санаачилгад хамтаар оролцож, алсын хараа, зорилгоо хамтаар хэрэгжүүлж, дэлхий дахинд илүү энх тайван, амар амгалан байдлыг бий болгохыг Хятад улс хүсэж байна.

Н.Пүрэвжав