Хятад Монгол хоёр талын харилцааны талаар санал солилцжээ
2023-02-25 15:02:48
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны хоёрдугаар сарын 24-нд Хятадын Гадаад харилцааны яамны Азийн хэлтсийн дарга Лю Жиньсүн Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Т.Бадралтай уулзаж, хоёр талын харилцааны талаар санал солилцжээ.

Лю Жиньсүн хэлэхдээ, Хятад Монгол бол харилцан туслалцаж харилцан дэмжилцдэг сайн хөрш, хоёр орны өнө удаан уламжлалт найрамдал бат бэх байж, хоёр орны харилцаа сайхан хөгжих хандлагаа хэвээр хадгалсаар байна. Цар тахлын нөлөө арилахыг дагалдан хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа эрчтэй хөгжих нь дамжиггүй юм. Хятадын тал элэгсэг дотно, чин үнэнч, харилцан хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх,  хөрштэйгээ найрсаг харилцаатай байх, найдвартай түнш байх эргэн тойрны орнуудын дипломат харилцааны үзэл ойлголтыг хэрэгжүүлж, Монголын талтай найрамдал харилцан итгэлцэл, ашиг тусын уялдаагаа гүнзгийрүүлж, ноднингийн 11-р сард У. Хүрэлсүх ерөнхийлөгчийн Хятадад хийсэн төрийн айлчлалын үр дүнг түргэн хэрэгжүүлж, Монголын талын хөгжил бүтээн байгуулалтыг бүх хүчээр дэмжиж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Т.Бадрал хэлэхдээ, ноднин У. Хүрэлсүх ерөнхийлөгч Хятадад амжилттай төрийн айлчлал хийсэн. Хятад улс бол Монгол улсын чухал найрсаг түнш, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Монголын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Хятадын талтай зохицуулалт хамтын ажиллагаагаа нягтруулж, хоёр талын олон давхаргын олон салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, энэ оны хоёр талын харилцааны хөгжлийг хамтаар төлөвлөхөд Монголын тал бэлэн байна гэжээ.