Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим 2023 оны төсвийн төслийг баталлаа
2023-02-28 16:30:54
Share
Share this with Close
youtube WeChat

Засгийн газраас өргөн барьсан 2023 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг Японы парламентын доод танхим 28-ны өдөр баталжээ. Төсвийн төслийг одоо парламентын  дээд танхимд өргөн барьж батлуулах юм.

Япон улсын 2023 оны санхүүгийн жилийн төсөв 114 их наяд 380 тэрбум иен болж, өнгөрсөн оныхоос 6 их наяд 780 тэрбум иенээр нэмэгдэж,  энэ нь Япон улсын жилийн төсөв энэ онд  анх удаа 110 их наядыг давсан түүхэн үзүүлэлт болж байгаа юм байна.