2022 онд сансрын хөөргөлтийг 62 удаа амжилттай биелүүлжээ
2023-02-28 16:19:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газар 28-ны өдөр "БНХАУ-ын 2022 оны үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн статистик мэдээ" нийтэллээ.

Тоо баримтаас харвал, Хятад улс 2022 онд сансрын хөөргөлтийг 62 удаа амжилттай биелүүлжээ. Вэньтянь, Мэнтянь туршилтын бүхээг, Шэньжөү-14, Шэньжөү-15 сансрын хөлгийг ар араас нь амжилттай гаргаж,  Хятадын сансрын станцыг бүх талаар байгуулсан байна. Чан Э-5 илрүүлэгч  аппарат  сарны шинэ ашигт малтмал "Чан Э чулуу"-г олж илрүүлсэн юм. Хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн хийн хяналтын, мөн  агаар мандлын орчныг хянах“Жюй Ман”хиймэл дагуулыг  ашиглалтад оруулж, Чан Жэн-8 зөөгч пуужингаар 22 хиймэл дагуулыг нэгэн зэрэг хөөргөж чадсан байна.