"Умардын урсгал" хийн хоолой дэлбэрэлтийг нарийн шалгах ёстой
2023-03-02 11:24:24
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлч Сеймур Херш анх  "Умардын урсгал" хийн хоолойн дэлбэрэлтийн талаар баримттай мэдээлэл нийтэлсний  дараа   хэвлэл мэдээлэл болон улс орнуудын нэр нөлөө бүхий хүмүүс байр сууриа илэрхийлсээр байна. Хийн хоолойн дэлбэрэлт үндэстэн дамнасан томоохон дэд бүтцийн аюулгүй байдал, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд маш хүнд сөрөг үр дагавар авчирсан учир үнэн мөнийг  хурдан тогтоож, аюулгүй байдлыг  хамгаалах ёстой гэж олон улсын шинжээчид үзэж байна.  

Саяхан  НҮБ-ын аюулгүй зөвлөл  "Умардын урсгал" хийн хоолойн дэлбэрэлт, мөрдөн байцаалтын  талаар хуралдсан юм. НҮБ-ын  нарийн бичгийн даргын улс төрийн үйл хэрэг хариуцсан орлогч Розмари ДиКарло "Дэлбэрэлтийн шалтгаан, үр дагавар нь Орос-Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй олон эрсдэлийн нэг болно" гэжээ. 

Унгарын Гадаад хэргийн сайд Сиярто 2 сарын 27-нд өдөр, "Хийн хоолойн дэлбэрэлт нь Европын гол чухал дэд бүтцэд гарсан  анхны ноцтой халдлага  учраас  террорист халдлага гэж үзэх ёстой" гэдгээ илэрхийлсэн байна. 

 "Умардын урсгал" хийн хоолойн эзэмшлийн эрх  Европын олон оронд хамаардаг учир энэ нь зөвхөн Орост халдаж байгаа хэрэг биш, улс төрийн агуулгаар бол энэ халдлага НАТО-гийн хүрээнд зөрчилдөөн үүссэн гэдгийг харуулж байна" гэж Италийн Европын Судалгааны төвийн эрчим хүчний эдийн засгийн ахлах шинжээч, эрчим хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн Демостенес Флорос хэллээ.

"АНУ өөрсдөө Европт байгалийн хий их хэмжээгээр нийлүүлэх хүсэлтэй  учир "Умардын урсгал" хийн хоолойг аюул заналхийлэл гэж тооцож ирсэн. Тэрчлэн цэргийн холбоотноо өргөжүүлэх  НАТО-гийн  стратегийн зорилгод саад тотгор болж байна гэж  үзсэн" гэж АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор Жеффри Сакс Их Британийн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.