Сансрын нисэгчдээ шагнана
2023-03-03 21:30:47
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 3-ны өдөр ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлөөс сансрын нисэгч Чэнь Дүн, Лю Янд “Сансар судлалын хоёрдугаар зэргийн гавьяаны медаль” гардуулан, Цай Шюйжэд “Баатар сансрын нисэгч” цол олгож, “Сансар судлалын гуравдугаар зэргийн гавьяаны медаль” гардуулах шийдвэр гаргажээ.

Чэнь Дүн, Лю Ян, Цай Шюйжэ нар бол 2022 оны зургадугаар сарын 5-наас 12-р сарын 4-нийг хүртэл Шэньжөү-14 нисэгчтэй сансрын хөлгийн нислэгийн үүргийг амжилттай биелүүлсэн сансрын нисэгчид юм.