УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 1-р чуулган маргааш эхлэнэ
2023-03-03 19:22:46
Share
Share this with Close
youtube WeChat

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 1-р чуулганы хэвлэлийн бага хурал өнөөдөр \3-р сарын 3\ үдээс хойш болов. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь дотоод гадаадын хэвлэлийнхэнд энэ удаагийн чуулганы тухай танилцуулан, сурвалжлагчдын асуултад хариулав.

Гүө Вэйминь танилцуулахдаа: УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 1-р чуулган гуравдугаар сарын 4-ний үдээс хойших 3 цагт Ардын их хурлын ордонд нээлтээ хийж, гуравдугаар сарын 11-ний үдээс хойш хаалтын хурлаа хийж, нийт 7.5  хоног үргэлжилнэ гэв.

Чуулган нь УТЗЗ-ийн БХХ-ны байнгын хорооны ажлын тайлан хийгээд санал санаачилгын ажлын тухай тайланг сонсох, хянан хэлэлцэх, 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганы хуралд байлцан, засгийн газрын ажлын тайлан хийгээд бусад холбогдох тайланг сонсох, зөвшилцөх, Хятадын ард түмний УТЗЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 1-р чуулганы улс төрийн шийдвэр зэрэг шийдвэр, тайланг хянан хэлэлцэж батлах, УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, байнгын хорооны гишүүдийг сонгох зэрэг гол хөтөлбөрөөр явагдна гэж Гүө Вэйминь хэлэв.

Гүө Вэйминь танилцуулахдаа: Энэ удаагийн чуулганы хугацаанд нээлт, хаалтын хурал хийгээд чуулганы хоёр удаагийн илтгэлийн хурал, түүнчлэн хэсгийн 8 удаагийн хурлыг төлөвлөсөн. Чуулганы бэлтгэл ажил эдүгээ бүрэн хангагдав гэжээ.


\Уртнасан\