Их-20 бүлгийн хамтын ажиллагааг сайжруулахыг уриалав
2023-03-03 10:44:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёр хоног үргэлжилсэн Их-20 бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хурал өчигдөр /3 сарын 2/ Энэтхэгийн нийслэл шинэ Дели хотноо өндөрлөв. Хурлаар "ИХ-20" бүлгийн даргын дүгнэлт, мөн үр дүнгийн баримт бичиг гаргаж, олон талт хамтын ажиллагааг нягтруулж, дэлхий нийтэд тулгамдсан сорилтуудыг хамтдаа даван туулахыг уриалжээ.

Баримт бичигт онцлохдоо, "НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ахиц удаан байна. Учир нь дэлхий нийтийн өмнө олон сорилт тулгарч байгаа юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, эдийн засгийн удаашрал, өрийн дарамт, тахлын дараах жигд бус сэргэлт, ядуурал болон тэгш бус байдал, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, геополитикийн хурцадмал байдал, зөрчилдөөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна" гэжээ. 

Н.Пүрэвжав