Орос, Украин харилцан мэдэгдэл гаргав
2023-03-03 10:13:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 2-нд Оросын БХЯ-ны мэдээлснээр, Оросын арми олон чиглэлээс Украины цэргийн объектууд руу довтолж, олон газарт Украины цэргийн нисэх онгоцыг сөнөөлөө гэж мэдээлэв.  Тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков  "Оросын арми Купянск, Климан зэрэг чиглэлд Украины цэргүүд болон  зэвсэг техник рүү  довтолж,  Херсон, Харьков зэрэг газарт байгаа Украины армийн зэвсгийн агуулах руу дайрчээ. Түүнчлэн Оросын Агаарын цэргийн хүчин Донецк мужид Украины Агаарын цэргийн хүчний Су-24 сөнөөгч онгоц, Ми-8 нисдэг тэрэг, Херсон мужид Су-25 байлдааны онгоцыг сөнөөсөн байна" гэж мэдэгдлээ.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб "Украины арми Бахмут болон бусад газарт Оросын довтолгоог няцааж, Оросын цэргүүд болон зэвсэг техник төвлөрсөн бүс, зэвсгийн агуулах зэрэг обьектод цохилт өгсөн" гэжээ.