Сергей Лавров, Энтони Блинкен нар уулзжээ
2023-03-03 09:58:47
Share
Share this with Close
youtube WeChat

"Их 20" бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей  Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар уулзалт хийжээ.  ОХУ цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн 2022 оны 2 дугаар  сараас хойш Сергей Лавров, Энтони Блинкен нар анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Уулзалт 10 минут хүрээгүй гэж Америкийн тал мэдээллээ. 

Оросын мэдээллийн агентлаг, Уулзалт хийхийг  Энтони Блинкен санал болгосон. Богино  уулзалтын дараа  Энтони Блинкен "Сая би Сергей Викторович Лавровт, Америк улс Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ. Мөн "Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээний хэрэгжилт"-ийг түдгэлзүүлэх шийдвэрээ өөрчлөхийг Оросоос шаардсан" гэж  хэлсэн  тухай ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн  төлөөлөгч  Мария Захарова мэдэгдлээ гэжээ.