Оливер Хиллел: Хятадын туршлагаас суралцууштай
2023-03-09 09:44:01
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц”-ын нарийн бичгийн газрын дарга асан Оливер Хиллел ХТРТ-д ярилцлага өгчээ. Тэрбээр, НҮБ-д олон жил ажиллах хугацаандаа Хятад улсад олонтаа айлчилж, тус улсын чансаатай хөгжлийн туршлагатай танилцаж байсан. Хятад улсын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын туршлагыг дэлхий нийтэд түгээх нь ач холбогдолтой гэж хэлсэн байна.

Оливер Хиллел “Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцод нэгдэгч орнуудын Монреальд зохиогдсон хурлын үеэр Хятадын Жянсу муж, Хужөү болон бусад хотуудын анхаарал хандуулж буй сэдвүүдтэй танилцах завшаан надад тохиосон юм.Тэд байгаль экологио хэрхэн сэргээж байгаа, хотуудын амьдралын чанар чансааг хэрхэн дээшлүүлж байгаа талаар бидэнд ярьсан. Үүнийг сонсоод Хятад улсын хүчин чармайлтыг хотуудын хөгжлийн хамгийн сайн туршлага гэсэн  сэтгэгдэл бидэнд төрсөн. Энэхүү хичээл зүтгэл нь дэлхийн олон орны хувьд маш үнэ цэнэтэй . Учир нь Хятад улс хөрөнгөнөөс илүүтэй оюун мэдлэг, туршлагад их түшиглэдэг гэж би боддог. Хөгжиж Гол мөрний урсгалыг сэргээсэн, намгархаг газар хатааж, цөлжилжтийг зогсоож ногоонжуулж чадсан  Хятадын туршлага нь дэлхийн бусад орнуудын хувьд суралцууштай ач холбогдолтой гэж бид үзэж байна” гэжээ.


\Уртнасан\