Олон улсын тайзны урлагийн үзэсгэлэн өндөрлөв
2023-03-09 10:10:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гуанжөүгийн олон улсын тайзны урлагийн 13 дахь үзэсгэлэн өчигдөр өндөрлөв. Тус үзэсгэлэнд дэлхийн урлагийн олон хамтлаг,  холбоод, тайзны урлаг, түүнд хамааралтай шинжлэх ухаан технологийн баг зэрэг  500 гаруй  нэгж оролцлоо. Үзэсгэлэнгийн бүсэд урлаг соёлын багууд шилдэг хөтөлбөрөө танилцуулж, хамтарсан тоглолт толилуулжээ. Эдүгээ үзэгчид урлагийн тоглолт үзэх нь нэмэгдэж, тэр хэрээр заал танхимын тоглолт аажмаар сэргэж байна.

“Бид уран зохиолын Модүнь шагнал хүртсэн 5 шилдэг бүтээлээс  сонгож найруулсан эдгээр бүтээлийг энэ онд зах зээлд гаргах болно. Өнөөгийн байдлаар, бид тоглолтын 100 гаруй гэрээнд гарын үсэг зурж, 60 гаруй театртай гэрээ байгуулсан" гэж тус үзэсгэлэнд оролцсон зочин Жан Лиган хэлжээ.


\Уртнасан\