Цөмийн бохирдолтой усыг далай руу яаран цутгаж болохгүй гэж эсэргүүцэв
2023-03-09 15:37:34
Share
Share this with Close
youtube WeChat

Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг зайлуулах асуудал түгшүүр төрүүлсээр байна. Саяхан Хятадын төв радио, телевизийн сурвалжлагч Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Кайда Банлитай ярилцжээ.

Тэрээр Фүкүшимагийн цөмийн ослын үед сайдын алба хашиж байсан бөгөөд, цөмийн станцын ослын үед яаралтай тусламжийн олон ажилд оролцож байсан юм. Кайда Банли, "Япончуудын зарим хэсэг, мөн гадны орнууд цөмийн бохирдсон усыг далайд цутгахыг ихээр эсэргүүцэж байна. Тэд Японы Засгийн газар цөмийн бохирдолтой  усыг далайд яаран цутгаж болохгүй" гэж  үзэж байна гээд цааш нь тодруулж хэлэхдээ, "Одоогоор, Японы  загас агнуурын компани,  мөн хөрш орнууд цөмийн бохирдсон усыг далайд цутгахыг эсэргүүцэж байна. Ийм нөхцөлд Японы засгийн газар сайтар тунгааж,  бүрэн тайлбар өгөх хэрэгтэй" гэжээ.