Эрэн сурвалжлагч Сеймур Херш юу хэлэв...
2023-03-12 09:57:49
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн нэрт эрэн сурвалжлах сэтгүүлч Сеймур Херш хоёрдугаар сарын эхээр өөрийн цуглуулсан мэдээллээ олон нийтэд дэлгэж, "Умардын урсгал" хийн хоолойг АНУ-ын тагнуулын байгууллага болон армийнхан нууцаар дэлбэлж сүйтгэсэн болохыг илчилсэн юм. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар “чихгүй толгой” шиг дуугүй байгаа бол энэ сарын 7-нд АНУ-ын Нью-Йорк Таймс, Их Британийн The Times болон Германы олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Умардын урсгал"-ын дэлбэрэлтийг Украиныг дэмжигч бүлэглэл үйлдсэн гэж гэнэт шинэ мэдээ цацав. Барууны хэвлэл мэдээллийн "шинэ материал"-ыг харсан Сеймур Херш CGTN-ний хөтлөгч Лю Шиньд ярилцлага өгөхдөө “барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлэхийн тулд ийм зүйл хийсэн бөгөөд “Умардын урсгал” хийн хоолойг дэлбэлэх хүчин чадал Укрианд байхгүй” гэжээ.