Ираны Ерөнхийлөгч Саудын Арабд айлчлах урилга авлаа
2023-03-20 15:02:33
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ерөнхийлөгчийн тамгын газрын улс төрийн хэрэг хариуцсан орлогч дарга Мохаммад Жамшиди өчигдөр /19-ний өдөр/ хэлэхдээ, "Ираны ерөнхийлөгч Рахид, Саудын Арабын хаан Салманаас айлчлалын урилга хүлээн авсан" гэжээ.

Саудын Арабын хаан Салман захидалдаа "Дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсон "ах дүү хоёр улс"-ыг баяртайгаар сайшааж, ерөнхийлөгч Рахидыг айлчлахыг урьж, хоёр орны эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалсан" хэмээн Жамшиди олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Ерөнхийлөгч Рахид урилгыг талархан хүлээн авч, Иран улс, Саудын Арабтай харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ онцлов.

БНХАУ-ын дэмжлэгээр, Саудын Араб болон Иран 3  сарын 6-10-ны өдрүүдэд Бээжинд хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний сүүлчийн өдөр /10-ны өдөр/  хоёр орон Бээжингийн хэлэлцээрийг тохиролцож, Хятад, Саудын Араб, Иран гэсэн  гурван тал гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл нийтэлсэн.  Ийнхүү Саудын Араб, Иран дипломат харилцаагаа сэргээхээ зарлаж, гурван тал хамтдаа хичээж, олон улсын харилцааны хэм хэмжээг сахиж, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих юм.