"Ардчилал: Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл" форум болов
2023-03-23 15:18:26
Share
Share this with Close
youtube WeChat

"Ардчилал-Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл" уриатай Олон улсын хоёр дахь форум  Бээжинд болж, 100 гаруй улс орон, бүс нутгийн 300 гаруй төлөөлөгч  онлайн болон оффлайн хэлбэрээр оролцож байна.

Форумын үеэр улс төрчид, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөгчид “Ардчилал ба дэлхийн засаглал”, “Ардчилал ба соёл иргэншлийн олон талт байдал”, “Ардчилал ба орчин үеийн болох зам суваг” зэрэг сэдвээр ярилцаж, "ардчилал бол хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл. Орчин үеийн хөгжилд хүрэх улс орны  эрмэлзэл, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үнэт зүйлийн үндэс суурь мөн" хэмээн үзжээ.

Ардчилал олон талтай, бүгдэд нь тохирсон загвар байхгүй. Аливаа улс ардчилал гэдгээ бусдад тулгаж болохгүй бөгөөд бусад оронд "Ардчилсан өөрчлөлт" явуулж  болохгүй. Дэлхийн соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэж, хүлээцтэй хамтарч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлал бий болгож, сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой гэдэгт оролцогчид санал нэгджээ.