Америкийн олон муж хар салхинд нэрвэгдлээ
2023-03-27 10:43:20
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 24-ний өдрөөс хойш АНУ-ын өмнөд хэсгийн Миссисипи мужаар хүчтэй хар салхи дайрч, дор хаяж 26 хүн амь насаа алдаад байна.  Цагаан ордон  26-ны өдөр Миссисипи мужийг "Гамшгийн онцгой байдал"-д шилжихийг зөвшөөрсөн байна. Тус мужийн онцгой байдлын агентлагийн сүүлийн мэдээнд "Олон байшин барилга, дэд бүтцэд их хохирол учирсан. Аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Роллинг Форк хот хамгийн их хохирол амссан газруудын нэг боллоо, энд олон  байшин нурсан" гэж өгүүлжээ. 

Үүний зэрэгцээ хар салхины улмаас олон газар цахилгаан тасарчээ. Америкийн цахилгаан эрчим хүчний хяналтын цахим хуудасны мэдээлснээр, зүүн бүсийн цагаар 26-ны өглөөний 8 цагийн байдлаар, Охайод 210 мянга,  Пенсильванид 70 мянга,  Баруун Виржиниад 50 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ.