АНУ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй
2023-03-27 20:49:23
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 27-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурлыг даргаллаа. “Гуравдугаар сарын 25 нь ‘Боолчлол, Атлантын далай дамнасан боолын худалдааны хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр’ юм, энэ өдөрт холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэрхийлнэ үү? гэж асуусан сурвалжлагчийн асуултад Мао Нин хариулахдаа, Атлантын далай дамнасан боолын худалдаа бол хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн харанхуй хуудсын нэг юм. Бүртгэлээс үзвэл, 15 сая гаруй хүн энэхүү түүхийн эмгэнэлт явдалд хохирсон байна. Арьс өнгөөр ялгаварлах ямарваа хэлбэрийн үзлийг арилгаж, хүн бүхэнд нэр хүнд ба эрхийг тэгш эдлүүлэх нь НҮБ-ын дүрмийн үзэл баримтлал, олон улсын шударга ёсны илэрхийлэл юм гэв.

Мао Нин хэлсэн үгэндээ: АНУ-ын дотоодод, түүхэн дэх колоничлол хийгээд боолчлолоос үлдэгдсэн бараан сүүдэр өнөөдрийг хүртэл арилаагүй оршсоор байна. АНУ олон улсын хүний эрхийн үүргээ нямбай сайтар хэрэгжүүлж, өөрийн орныхоо арьс өнгөөр ялгаварлах үзэл хийгээд арьс өнгөөр гадуурхах системийн шинжтэй асуудлаа шийдвэрлэж, гэм буруу үйлдсэн атал шийтгэн цээрлүүлэхгүй байдлаа цэгцлэн засаж, үүний зэрэгцээ бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийх, бусад орны тогтвортой байдлыг бусниулах үйлдлээ зогсоох нь зүйтэй гэж онцлов.


\Уртнасан\