Бо-Аогийн Азийн чуулга уулзалт болно
2023-03-27 20:41:14
Share
Share this with Close
youtube WeChat

Бо-Аогийн Азийн чуулга уулзалтын 2023 оны хурал гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Хайнаний Бо-Ао хотод зохиогдох бөгөөд 30-нд нээлтийн ёслол зохионо гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 27-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Эдүгээ олон улс, бүс нутгийн хөгжлийн орчин ээдрээтэй өөрчлөлтөд нүүрлэж байна. Энэ оны хурал нь “Тодорхойгүй дэлхий: Эв нэгдэл хамтын ажиллагаагаар сорилтод хандан, нээлттэй багтаамжтай байдлаар хөгжлийг ахиулъя” гол сэдвээр зохиогдох нь олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайвныг эрэлхийлэн, хамтын ажиллагааг сүвэгчилж, хөгжлийг ахиулах хамтын дуу хоолойг тусган харуулж байна. Хятадын тал бол тус чуулга уулзалтыг зохион байгуулагч орон юм. Хятадын тал чуулга уулзалтад оролцсон төлөөлөгчидтэй Бо-Аогийн Азийн чуулга уулзалтын энэхүү олон улсын харилцаа солилцооны индрийг ашиглан энх тайван хөгжил, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх төлөвлөлтийг хамтдаа эрэлхийлж, глобал засаглалыг боловсронгуй болгох, дэлхийн улс орнуудын ард түмний ашиг тусыг нэмэгдүүлэхэд “Бо-Аогийн төсөл "-ийг нэмэрлэх болно.



\Уртнасан\