Хятадын тал харамсаж буйгаа илэрхийлэв
2023-03-28 19:27:38
Share
Share this with Close
youtube WeChat

Байгалийн хий дамжуулах “Умардын урсгал” хоолой эвдлэгдсэн асуудлаар ОХУ-ын дэвшүүлсэн тогтоолын төсөлд  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 28-нд санал хураалт хийсэн боловч батлагдаж чадаагүй. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, энэ явдалд Хятад улс харамсал илэрхийлж байна гэв.

Мао Нин хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн цөөн бус гишүүд илтгэл тавихдаа “Умардын урсгал” хоолой эвдлэгдсэн хэргийг зэмлэн буруушааж, мөрдөн шалгалтыг түргэтгэн, мэдээллийг ил тодорхой болгох хэрэгтэй гэж зарим гишүүд хэлсэн байна. Энэ нь, олон улсын үндэстэн дамнасан дэд бүтцийн аюулгүй байдлын асуудал хүмүүсийн анхаарлыг татаж байгаа бөгөөд бүх талын, шударга, ил тод, бие даасан олон улсын мөрдөн шалгалт явуулах нь туйлын чухал гэдгийг бүрэн харуулж байна гэв.

“АНУ нь бусад хөгжиж буй орнуудад ‘мөрдөн шалгалт’ гэгчээ хийхэд сайн, гэтэл энэхүү олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулсан хэрэгт хойрго хандаж, давхар стандарт хэрэгжүүлж буй нь илт. Та нар юунаас айж байгаа юм бэ? гэж АНУ-аас асууя. Холбогдох мөрдөн шалгалтын ажил даруй түргэн ахиц хийж, үнэн мөн нь эртхэн ил болж, хэрэг үйлдэгчдийг хуулиар шийтгэхийг Хятадын тал хүсэж байна” гэж Мао Нин онцоллоо.


\Уртнасан\