Азийн соёл иргэншлийн салбарын солилцоо практикийг баяжуулахад зүг чигийг нь заалаа
2023-04-25 21:57:22
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн соёлын өвийг хамгаалах холбооны анхны хурал 25-ны өдөр Шаанши мужийн Ши-Аньд нээлтээ хийж, Төрийн зөвлөлийн гишүүн Шэнь Ичинь Ши Жиньпин даргын баярын захидлыг уншин, илтгэл тавьж, Азийн соёлын өвийг хамгаалах холбоо албан ёсоор байгуулагдсаныг зарлав.

Шэнь Ичинь хэлэхдээ, Ши Жиньпин дарга баярын захидалдаа Азийн соёлын өвийг хамгаалах холбоонд хүсэл найдвараа шингээн, Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг ахиулан, Азийн соёл иргэншлийн салбарын солилцоо практикийг баяжуулахад зүг чигийг нь заалаа. Уг холбоо байгуулагдсан нь Азийн соёлын өвийг хамгаалах, Азийн соёл иргэншлийн солилцоог гүнзгийрүүлэхэд ач тустай бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд хүчээ нэмэрлэх болно гэжээ.