Бэйдөү навигацийн 56 дахь дагуулыг хөөргөв
2023-05-17 15:56:38
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр\5 сарын 17\ 10 цаг 49 минутад Хятад улс Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс “CZ-3B” зөөгч пуужингаар Бэйдөү навигацийн 56 дахь хиймэл дагуулыг хөөргөлөө. Уг хиймэл дагуул нь дэлхийн бөмбөрцөгийн геостанцын тойрог замын дагуул бөгөөд Хятадын “Бэйдөү-3” төслийн нөөцлөлтийн анхны хиймэл дагуул юм. Тойрог замд оруулсны дараа дагуулыг Бэйдөү навигацийн системтэй холбоно. “Бэйдөү-3” төслийн өндөр нарийвчлалттай дагуулын сүлжээг бүрдүүлснээс хойш гурван жилийн дараа анх удаа ийм дагуул хөөргөсөн нь энэ юм.



\Уртнасан\