“Зуны Давосын чуулган” Тяньжинь хотод болно
2023-06-07 09:16:32
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн эдийн засгийн форумын Шинэ тэргүүлэгч компаниудын 14-р хурал буюу “Зуны Давосын чуулган” энэ сарын 27-29-нд Тяньжиньд зохиогдоно. Энэ талаар Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооноос өчигдөр сурвалжлагч мэдээллээ.

“Бизнес эрхлэгчдийн урам зориг-Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч” сэдвээр болох энэ удаагийн форумд улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын нэр нөлөө бүхий шинийг бүтээгч 1500 гаруй төлөөлөл оролцоно. "Зуны Давосын чуулган” нь Ази болоод дэлхийн олон газрын шинийг бүтээх эрч хүч, бизнес эрхлэгчдийн урам зоригийг нэмэгдүүлж, эдийн засгийн сэргэлт, эрүүл тогтвортой хөгжилд гарах зам эрэлхийлж, хуралд оролцогчдод Хятад улс, тэрчлэн Ази тивийн эдийн засгийн хэтийн төлвийг танилцуулахыг гол зорилт болгож байна.



/Уртнасан/