Африкт ажиллаж буй Хятад эмч нар
2023-10-10 15:06:06
Share
Share this with Close
youtube WeChat

Африк тивийн төв, төвөөс баруун тийш газар нутгийн Конго улс Африкийн буурай хөгжилтэй орнуудын нэг юм. Нийслэл Браззавиль хотын баруун захад Хятадын тусламжаар баригдсан Хятад-Конго найрамдлын эмнэлэг байдаг. Сүүлийн 10 жилд энэ эмнэлэг нь Браззавиль хотын хамгийн алдартай эмнэлэг болжээ. Экваторын бүслүүрт оршдог Конго, тэр дундаа нийслэл Браззавильд хэт ягаан туяа хүчтэй тусдаг тул олон хүний нүд өвчилдөг ч мэс засал хийх орон нутгийн эмч тун цөөн. Энэхүү найрамдлын эмнэлэгт Хятадын тусламжаар нүдний эмчилгээний төв байгуулж, төдөлгүй эмнэлгийн хамгийн ачаалалтай тасаг болж, өвчтөнүүд маш олноороо зорьж ирдэг болжээ. 

2013 оны гуравдугаар сарын 30-нд Ши Жиньпин дарга Конгод айлчлахдаа Хятад-Конго найрамдлын эмнэлэгт тусламж үзүүлэн ажиллаж буй Хятадын эмнэлгийн багийнхантай тусгайлан уулзсан юм. Хятадын эмчилгээний багийн үзэл баримтлалыг Ши Жиньпин 16 үгэнд багтааж "Хүндрэл бэрхшээлээс айдаггүй,  зүрх сэтгэлээ зориулахад бэлэн, амь насыг аварч, шархтныг эмчилж, хязгааргүй хайраар бүхнийг тэтгэдэг" гэж маш товч дүгнэжээ.
Арван жилийн дараа 2023 оны хоёрдугаар сард Ши Жиньпин дарга Төв Африкийн Бүгд Найрамдах улсад тусалж буй Хятадын эмнэлгийн багийн 19-р бүлгийн гишүүдэд хариу захидал илгээж, Хятадын эмчилгээний багийн үзэл баримтлалыг ахин дурдсан байдаг. 

Гадаадад эмнэлгийн тусламж үзүүлэх нь "Эрүүл мэндийн торгоны зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжих чухал хэсэг юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс эмчилгээний багийн 6000 гаруй гишүүдийг 58 улсад илгээж, хүлээн авагч орны 22 сая хүнд үйлчилж, мянга шахам удаа үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ. Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг хятад эмч нарыг "гайхамшигт хүмүүс" гэх болж, эмчийн ариун сэтгэлээ зориулж орон нутгийнхны талархлыг хүлээжээ.
Эдүгээ Хятадын эмчилгээний баг дэлхийн 56 орны 115 эмнэлэгт ажиллаж байгаа билээ.