Гүүртэй болох Мальдивын мөрөөдөл
2023-10-10 16:23:10
Share
Share this with Close
youtube WeChat

Мальдивын нийслэл Мале хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй цэцэрлэгт байрлах далайн дээгүүр дамналдсан гүүрний ханын том зураг бол зураач Али Амирын 2016 онд зурсан уран бүтээл юм.

Дэлхийд алдартай амралтын газар болох Мальдив гүүргүй учир арлууд хооронд завиар явдаг. Цаг агаарын эрс тэс нөхцөлд тээврийн хэрэгсэл тасалддаг байна. 
Нийслэл Мале хот болон нисэх онгоцны буудлын арлыг зэргэлдээх арлуудтай холбосон далай дээрх гүүртэй болох нь Мальдивын ард түмний үе үеийн мөрөөдөл байжээ. Гэвч даац жигд бус, тогтоц нь хэврэг өвөрмөц тэнгисийн гүнд далай дамнасан гүүр барьсан жишиг өмнө нь дэлхийд байсангүй.

Ши Жиньпин дарга  2014 оны намар Мальдивт төрийн айлчлал хийх үеэр Хятад, Мальдив улс хамтран Мале-Нисэх онгоцны буудлын арал хооронд далай дамнасан гүүр барихаар тохиролцож, гүүрийг "Хятад-Малдивын найрамдлын гүүр" хэмээн нэрлэхээр тогтсон юм.
Гүүр  барьсан түүхэн тэмдэглэлт өдрийн дурсгалд зориулж зураач Али Амир 50 метрийн урттай ханын зураг зурлаа. 

Хоёр жил найман сарын хугцааанд барилгачид Мальдивт анхны далай дамнасан гүүрийг барьж 2018 оны наймдугаар сарын 30-нд дуусгав. 
Хятад Мальдивын найрамдлын гүүр Мальдивын гурван арлыг холбож, Мальдивын нийслэлд эдийн засгийн хөгжлийн зам нээсэн юм. 

Хятад Мальдивын найрамдлын гүүр ашиглалтад орсны 5 жилийн ойд зориулж Али Амир гүүрийг ахин зурахаар ажиллаж байна.