Гамшгийн бүсэд юуг онцолсон бэ?
2023-11-11 13:21:43
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жилийн зуны үед Бээжин, Тяньжинь, Хэбэй болон зүүн хойд нутагт аадар борооны улмаас үер усны гамшиг болов.

Өвөл болж буй энэ цагт Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин Бээжин, Хэбэйн гамшгийн бүсэд очиж ажиллажээ.

11-р сарын 10-ны үдээс өмнө Ши Жиньпин Бээжингийн Баруун хэсэгт орших Мэньтөүгөү, Фаншань зэрэг уулархаг бүсэд ажиллаж, усан сан зэрэг байгууламжийг сайтар байгуулж ашиглахыг онцлон, уулархаг бүсийн зам, байшин зэргийн үерээс хамгаалах стандартыг боловсронгуй болгож, үерээс урьдчилан сэргийлэх чадварыг нь сайжруулах хэрэгтэй гэжээ.

10-ны үдээс хойш Ши Жиньпин дарга Жүөжөүд ажиллан, гурван газартай танилцаж, гамшгийн бүсийн сэргээн босголт бол тэргүүн чухал ажил хэмээн онцолж, усан ашиглалтын байгууламж, үерээс хамгаалах төсөлд анхаарлаа хандуулсан байна.

Бээжин Хэбэйд ажиллах хугацаандаа Ши Жиньпин гурван айлд зочлон, уулархаг бүсийн өвлийн дулаалгын ажлыг бодитой хэрэгжүүлэн, сэргээн босголтын айл өрхийн шилжилтийн үеийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан байна.

Тэрээр мөн хотын сэргээн босголтын ажилд айл өрхийн оршин амьдарч буй орчинг сэргээхийг онцолж, онц байдлыг зохицуулах тогтолцоог улам боловсронгуй болгож, Бээжин Тяньжинь Хэбэйн үер уснаас урьдчилан сэргийлэх чадвар зэргийг зааварчлан, тодорхой байршуулалт хийв.

Ши Жиньпин мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд ач холбогдол өгч, олон шат давхаргын намын хороо, захиргаа болон олон салбарын байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт гарган, зүй зохистой байршуулалт хийж, хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй өндөр чанар хангасан төслүүдийг хэрэгжүүлэхийг зааварчилжээ.