Сайн байна уу Вьетнам
2023-12-12 14:55:53
Share
Share this with Close
youtube WeChat

Вьетнамын коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын ерөнхийлөгч Во Ван Тханг нарын урилгаар БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 12-13-ны өдрүүдэд Вьетнамд төрийн айлчлал хийж эхэллээ. Вьетнам нь Хятад, Энэтхэгийн хойгийн зүүн хэсэгт орших 330 мянган дөрвөлжин км газар нутагтай улс юм.

Хятад, Вьетнам улс газарзүйн хувьд ойр хөрш, бие биенээ харилцан нөхөх аж үйлдвэрүүдтэй, эдийн засаг, худалдааны чухал түнш. Хятад улс бол Вьетнамын худалдааны хамгийн том түнш байж ирсэн. Вьетнам нь АСЕАН-ы орнууд дахь Хятадын худалдааны хамгийн том түнш, Хятадтай худалдаа хийдэг дэлхийн дөрөв дэх том түнш юм.

Энэ онд Хятад Вьетнам иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байна.

Ренчинсоо