Москвагийн биржид юанийн арилжааны хэмжээ ам.доллараас давжээ
2024-01-20 15:09:53
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, Москвагийн биржид юаниар арилжаа хийх хэмжээ 2023 онд ам.доллараас давж, нийт гадаад валютын арилжааны 42 орчим хувийг эзлэв.

Оросын "Коммерсант" сонин саяхан мэдээлснээр, 2023 онд Москвагийн биржийн юанийн арилжааны хэмжээ 34.15 их наяд рубльд хүрч, өмнөх оны арилжааны 10.25 их наяд рублийн хэмжээнээс хоёр дахин их байна. 2023 онд Москвагийн биржид ам.доллароор арилжаа хийх хэмжээ ойролцоогоор 32.49 их наяд рубль байсан нь нийт арилжааны 40 хувь хүрэхгүй байв.

Үүнээс гадна, еврогийн гүйлгээний хэмжээ 14.6 их наяд рубль болж, нийт үнийн дүнгийн 18 хүрэхгүй хувийг эзэлж, гуравдугаарт бичигджээ. 2022 онд Москвагийн биржийн гүйлгээнд ам.доллар, еврогийн эзлэх хувь 87 хувь байжээ.

Москвагийн бирж 2023 оны 12-р сарын 4-ний өдрөөс эхлэн биржийн бизнесийн нөхцөлийг сайжруулах, гүйлгээний эрсдлийг бууруулах зорилгоор юан болон рублийн гүйлгээний гурван шинэ хэрэгслийг зах зээлд гаргажээ.