Гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татжээ
2024-01-20 15:13:12
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Өчигдөр,19-ний өдөр Хятадын Худалдааны яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2023 онд бүх Хятадын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 53766 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.7 хувиар өсч, бодитойгоор ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 1 их наяд 133 тэрбум 910 сая юань болж, өмнөх оны мөн үеэс 8 хувиар буурсан хэдий ч цар хүрээ нь түүхэн өндөр түвшинд хэвээр байна.

Салбарын хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гадаад хөрөнгийг бодитой авч ашигласан хэмжээ 317 тэрбум 920 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 хувиар буурсан байна. Үүний дотор дээд технологийн аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгийг бодитай авч ашигласан хэмжээ 6.5 хувиар нэмэгджээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, электрон болон холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.1, 12.2 хувиар тус тус өссөн байна. Дээд технологийн аж үйлдвэрүүд 423 тэрбум 340 сая юанийн хөрөнгө оруулалт татсан нь бодит ашигласан гадаадын хөрөнгийн 37.3 хувийг эзэлж, 2022 онтой харьцуулахад 1.2 нэгжээр нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоожээ.

Эх үүсвэрийн хувьд Франц, Их Британи, Нидерланд, Швейцар, Австралиас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 84.1, 81, 31.5, 21.4, 17.1 хувиар тус тус өссөн байна.