Хятад улсын нэгдлийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв
2024-01-21 15:18:44
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Сүүлийн үед улс орнууд болон олон улсын байгууллага мэдэгдэл нийтэлж, сэтгүүлчдийн асуултад хариулах арга барилаар 2024 онд Тайваньд болсон хоёр сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж байна. Хятад улсын нэгдлийн үйлсийг тууштай дэмжиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа гадны хүчнийг эрс эсэргүүцнэ гэдгээ илэрхийлцгээж байлаа.

БНХАУ-ын засгийн газар бол бүх Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн гэж эдгээр улс орон, олон улсын байгууллагууд мэдэгджээ.

Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Куба улсын дарга Диаз-Канел Кубын тал "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай дэмжиж байгаагаа дахин онцолж, Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Хятадын дотоод хэрэгт аливаа хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна гэжээ. 

Африкийн холбооны комиссын дэд даргын тамгын газрын захирал Эмили хэлэхдээ, тус улс "Нэг Хятад"-ын зарчмыг үргэлжлүүлэн баримталж, "Тайванийн тусгаар тогтнолыг" эсэргүүцнэ.

Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж, "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримтлахаа Арабын орнуудын холбоо дахин мэдэгдэв.