Хойд Солонгост аль болох хурдан айлчлах хүсэлтэй байгаагаа Путин илэрхийлжээ
2024-01-21 15:11:54
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Өнөөдөр, 21-ний өдөр Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын ГХЯ-ны сайдын туслахын ажлын алба 20-нд мэдэгдэл нийтэлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын Орост хийсэн айлчлалын үр дүнг танилцуулжээ. Айлчлалын үеэр хоёр орон стратегийн харилцаа холбоо тогтоож, зөвшилцөлд хүрсэн гэж тус мэдэгдэлд дурдсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгост аль болох хурдан айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй 1-р сарын 15-17-ны өдөр ОХУ-д албан ёсны айлчлал хийж, БНАСАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн, Путинд бараалхаж, Лавровтой хэлэлцээ хийсэн тухай мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, хоёр тал Солонгосын хойг, Зүүн хойд Ази зэрэг бүс нутаг, олон улсын асуудлаар стратегийн гүнзгий харилцаа холбоо тогтоож, зөвшилцөлд хүрч, хоёр орны язгуур ашиг сонирхол, мөн тусгаар тогтнол, шударга ёсонд суурилсан олон туйлт олон улсын шинэ дэг журмыг тогтоох талаар стратегийн болон тактикийн хувьд хамтран ажиллах шуурхай хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.