Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 2024 оны 3-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх "Цэргийн хууль тогтоомжийн ажлын дүрэм"-ийн шинэчилсэн найруулгад гарын үсэг зурав.
Шинэчлэн найруулсан "Дүрэм" нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг баримталж, Ши Жиньпиний цэрэг армийг бэхжүүлэх үзэл санаа, Ши Жиньпиний хууль дээдлэх үзэл санаа, Цэргийн зөвлөлийн даргын хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ эриний цэргийн хууль тогтоомжийн практик туршлагыг гүнзгий нэгтгэн дүгнэв. Шинэчилсэн дүрмийн дагуу цэргийн хууль тогтоомжийн ажлын тогтолцоо, механизмыг цогцоор нь, системтэйгээр зохицуулсан нь цэргийн хууль тогтоомжийн ажлыг чанарын өндөр түвшинд ахиулах, цэргийн засаглалыг иж бүрэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Шинэчлэн найруулсан дүрэм нь 13 бүлэг, 85 зүйлтэй.