Ван И, Жонсон Смит нар хэлэлцээ хийв
2024-01-22 10:25:46
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 20-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Ямайкийн нийслэл Кингстонд тус улсын Гадаад харилцааны сайд Жонсон Смиттай хэлэлцээ хийв.

Жонсон Смит хэлэхдээ, Хятад улс тусалж барьж өгсөн ГХЯ-ны ордонд Хятадын Гадаад харилцааны сайдыг хүлээн авч байгаадаа баяртай байна. Ямайк улс нэг Хятадын зарчмыг хамгийн түрүүнд дэмжсэн Карибын тэнгисийн бүсийн англи хэлт орон. Ямайкийн үе үеийн засгийн газар энэ байр сууриа ямагт баримталж ирсэн. Бид үүгээр маш их бахархдаг. нэг Хятадын бодлогыг Ямайк цаашид ч тууштай дэмжих болно. Хоёр орны төрийн итгэлцэл бат, үзэл ойлголт нийцтэй, хамтын ажиллагаа өргөн, харилцан ашигтай хамтдаа хожих хүмүүнлэгийн солилцоо өрнүүлсэн нь стратегийн түншийн харилцааны баялаг үр дүн юм. Ямайкийн эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулахад бодит дэмжлэг, мөн цар тахлыг давахад тусламж үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Ямайк улс Хятадын төр удирдах засаглалаас суралцаж, эдийн засгийн хөгжлийг төлөвлөж, ядуурлаас ангижрахаар чармайж байна. Цаашид дэд бүтэц, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан технологи зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, Ямайк Хятадын стратегийн түншийн харилцааг эрчимтэй хөгжүүлэхийг хүсэж байна гэв.

Ван И хэлэхдээ, Хятад Ямайк газар зүйн байрлал алс боловч найрсаг харилцааны урт түүхтэй. Хятадын анхны цагаачид Ямайкт очоод 170 жил болжээ. Ямайк бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Карибын тэнгисийн анхны орнуудын нэг, Хятадтай стратегийн түншийн харилцаа байгуулсан Карибын тэнгисийн бүсийн анхны орон юм. Хятад улстай найрсаг харилцаж, Хятадын амин чухал ашиг сонирхлыг тууштай хамгаалж байдаг Ямайкийн зөв байр суурь, шийдвэрийг Хятадын тал сайшааж байна. Стратегийн түнш учраас харилцан итгэлцэж, харилцан дэмжих ёстой. Хятад Ямайк харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, хоёр талт харилцаанд түүхэн ахиц гаргаж, найрсаг хамтын ажиллагаа нь баялаг үр дүнд хүрч ард түмэнд бодит ашиг авчирсан юм. Хятад Ямайкийн найрсаг харилцаа, хоёр орны язгуур ашиг сонирхол, алс ирээдүйн хөгжилд нийцэж ирснийг түүх нотолсон. Ямайк улсыг хөгжин цэцэглэхэд нь дэмжиж, Хятад Ямайкийн найрсаг харилцааны шинэ хуудас бичиж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ амжилт бүтээхэд бид бэлэн байна гэв.


Уртнасан