"Терроризмтой тэмцэх практик" цагаан ном гаргав
2024-01-23 10:21:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр /1 сарын 23/ “Терроризмтой тэмцэх Хятад улсын хуулийн тогтолцооны систем ба практик” цагаан ном гаргав. 

Цагаан ном таван бүлэгтэй. Үүнд, терроризмтой тэмцэх хуулийн тогтолцооны системийг боловсронгуй болгосон нь, террорист ажиллагааг хянан тогтоож, яллан шийтгэхийг журамласан нь, терроризмтой хийх тэмцлийн эрх мэдлийн хэрэгжилтийг дүрэмжүүлсэн нь, терроризмтой тэмцэх ажилд хуулийн дагуу хүний эрхийг баталгаажуулсан нь, ард олны аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлыг сайтар хамгаалсан нь гэсэн бүлгүүдээс бүрдэж байна.

Терроризм нь хүн төрөлхтөний дайсан, бүх улс орны өмнө тулгарсан сорилт, олон улсын энх тайван аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн эрсдэл бөгөөд үүнтэй тэмцэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага болно. Хятад улс терроризмын хор хөнөөл амссан орон, терроризмын бодит аюул занал өнөө бодитоор заналхийлсээр байна. Иймд терроризмтой тэмцэх хуулийг боловсронгуй болгож, олон улсын гэрээ конвенц байгуулалцаж, зарим нэгэн гэрээнд нэгдэн орж, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, терроризмтой тэмцэх хууль эрхзүйн орчинд туршлага хуримтлуулж байна гэж цагаан номд тэмдэглэжээ.


Уртнасан