Шведийг НАТО-д элсэхийг Туркийн парламент зөвшөөрөв
2024-01-24 09:49:29
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 23-нд Туркийн парламмент НАТО-д элсэх Шведийн саналыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон 346 гишүүнээс 287 гишүүн дэмжиж, 55 гишүүн эсэргүүцэн, 4 гишүүн түдгэлзэж, олонхийн саналаар зөвшөөрөв. Парламентыг бүрдүүлэгч хамгийн том улс төрийн хүчин болох Шударга ёс, хөгжлийн нам, Бүгд найрамдах ардын нам, Үндэстний хөгжлийн нам төслийг дэмжсэнээр батлагдаж байна. 
Швед, Финлянд улсууд 2022 оны тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ нэгэн зэрэг гаргасан юм. Дүрмээр бол НАТО-гийн бүх гишүүн орон зөвшөөрч байж элсэх боломжтой бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Финлянд НАТО-ийн гишүүн болсон юм. 
Туркийн ерөнхийлөгч Ресер Таиеп Эрдоган өнгөрсөн оны аравдугаар сард Шведийг дэмжих хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлсэн ч хэлэлцэлгүй хойшлуулсаар, арванхоёрдугаар сарын 26-нд Туркийн парламентийн Гадаад харилцааны хороо тогтоолыг баталсан юм. Ингэснээр НАТО-д элсэх тухай Шведийн саналыг хэлэлцүүлэхээр боллоо.