Персийн булангийн Арабын орнуудыг тусгай түншээр урина
2024-01-25 17:01:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын хэлэлцээ дуусах шатандаа орсон. Хятад-АСЕАН-ы 21 дэх удаагийн экспог энэ оны есдүгээр сарын 24-28-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж өчигдөр /1 сарын 24/ Хятад-АСЕАН-ы экспогийн нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлжээ. 

Сэтгүүлчийн дурдсан сурвалжаас үзвэл, Хятад-АСЕАН-ы энэ удаагийн экспод Персийн булангийн Арабын орнуудыг анх удаа тусгай түншээр урьж, Хятад-АСЕАН-ы бүс нутаг болон Ойрх Дорнодын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх юм байна. 

Үүний зэрэгцээ экспо 4 хоног үргэлжилдэг байсныг 5 хоног болгон сунгаж, эхний 3 өдөр нь мэргэжлийн үзэсгэлэн, сүүлийн 2 өдөр нь олон нийтийн нээлттэй хаалганы өдөр болгох юм.