Хятад Францын дипломат харилцааны 60 жилийн ойн хүлээн авалт болов
2024-01-26 09:59:02
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, нэгдүгээр сарын 25-нд Бээжинд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Хятад Францын дипломат харилцааны 60 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалтад оролцов. Зочид төлөөлөгчид юун түрүүнд Ши Жиньпин, Эммануэль Макрон нарын видео мэндчилгээг сонссон байна.

Ван И хэлэхдээ, Төрийн тэргүүнүүд Хятад Францын дипломат харилцааны чухал ач холбогдол, туулж өнгөрүүлсэн сайхан түүхийг өндрөөр үнэлж, Хятад Францын харилцааны ирээдүйн 60 жилийн хөгжлийг зураглаж, хоёр талын хүчин чармайлтад чиглэл тогтоож, хөдөлгөх хүч нэмэрлэсэн юм. Хятад Франц тогтсон сайхан уламжлалаа залгамжилж, үүрэг хариуцлагаа харуулж, Хятад болон Европын холбооны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байж, дэлхийн энх тайван хөгжлийн төлөө илүү их хувь нэмэр оруулах ёстой. Өөдлөн дэвжих эерэг хүчин, чин үнэнч итгэлцэлт анд, харилцан ашигтай харилцан хүртээмжтэй түнш, харилцаа солилцооны үлгэр жишиг байх хэрэгтэй байна гэв.

Франц улсаас Хятадад суугаа элчин сайд Бертранд Лортолари хэлсэн үгэндээ, Францын тал хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтыг хамтдаа сайтар хэрэгжүүлж, хоёр талт харилцааны эерэг хандлагыг цаашид үргэлжлүүлж, шинэ эрин дэх хоёр орны найрсаг харилцааны шинэ хуудсыг бичиглэх болно гэжээ.


Уртнасан