Ирэх 60 жилд Хятад Францын солилцоо шинэ амжилт гаргана
2024-01-26 21:40:09
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 25-нд, Хятадын үндэсний их театрт Францын хөгжмийн зохиолч Гуногийн уран бүтээл “Ромео Жульетта” дуурь товлосон ёсоороо үзэгч олонтой уулзлаа. Хятад, Францын уран бүтээлчид хамтран соёлын гайхамшигт тоглолтыг үзүүлж, мөн Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд "онцгой бэлэг" барилаа.

Мөн орой болсон Хятад Франц хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хүлээн авалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар цахимаар үг хэлж, Хятад Францын хамтын ажиллагааг ахиулах талаар өндөр хэмжээний санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хятад болон барууны орнуудын солилцоонд Франц онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь Хятадтай албан ёсоор дипломат харилцаа тогтоосон барууны анхны томоохон орон бөгөөд Хятадтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, стратегийн яриа хэлэлцээ хийсэн барууны анхны томоохон орон юм.
Өнгөрсөн 60 жилийн турш, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Францын харилцаа Хятад улс болон барууны орнуудын хоорондох харилцааны тэргүүн эгнээнд байсаар ирсэн. Дээд түвшний солилцоо нягт байж, стратегийн яриа хэлэлцээ, эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцээ, хүмүүс болон соёлын солилцооны механизмын гурван хөдөлгүүртэй байж, хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой хэвээр байна.

Арван жилийн өмнө Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх үеэр Ши Жиньпин "Хятад Францын үзэл санааг"-г 16 үгээр дүгнэж хэлсэн байдаг. Өнөөдөр тэрээр энэхүү үзэл санааг дахин онцоллоо. "Хятад Францын үзэл санаа" нь Хятад, Францын харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйг гаднынхан ойлгох "алтан түлхүүр" юм. Үүнд, тусгаар тогтнол бол Хятад, Франц хоёр үндэстний оюун санааны нийтлэг чанар бөгөөд хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн нөлөөг даван туулах, хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулах боломжийг олгож, Хятад ба барууны орнуудын харилцааны үлгэр жишиг болсон гэж шинжээчид үзэж байна. 

Өдгөө дэлхий ертөнц зуун зууны өөрчлөлтийг туулж байна. Онцгой зарим том гүрнүүд ноёрхлоо хадгалахын тулд лагерийн хооронд мөргөлдөөн үүсгэж, үймээн самуун, хуваагдлыг улам хурцатгаж байна. Дэлхий дахин "шинэ хүйтэн дайн"-тай нүүр тулж байгаад Олон улсын хамтын нийгэмлэг түгшиж байна.

Хоёр талын солилцооны түүхийг үзвэл, Хятад, Франц хоёр улс геополитикийн зөрчил, язгуур ашиг сонирхлын зөрчилгүй, харин улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, байнгын яриа хэлцэл, харилцаа холбоогоор дамжуулж соёл иргэншлийн солилцоог ахиулсаар ирсэн.

Одоогийн байдлаар Франц бол Хятадын Европын холбоо дахь худалдааны гурав дахь том түнш, бодит хөрөнгө оруулалтын гурав дахь эх үүсвэр, технологийн хоёр дахь том импортлогч, Хятад бол Францын Ази дахь худалдааны хамгийн том түнш юм. Ерөнхийлөгч Макрон 2023 оны дөрөвдүгээр сард Хятадад айлчлах үеэр хоёр тал хамтын ажиллагааны олон чухал хэлэлцээрт хүрч, үйлчилгээний худалдаа, ногоон хөгжил, технологийн шинэчлэл зэрэг хамтын ажиллагааны шинэ өсөлтийг бий болгохоор тохиролцжээ.

Хятад, Францын хамтын ажиллагааны аж үйлдвэрийн салбарууд цөмийн эрчим хүч, сансар огторгуй, хурдны галт тэрэг зэрэг уламжлалт "хуучин гурав"-аас аажмаар "шинэ дөрөв" буюу шинэ эрчим хүч, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, дижитал эдийн засаг, ногоон болон дижитал санхүү, түүнчлэн Ази, Африкийн бүс нутагт чиглэсэн гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагаа рүү шилжиж байна. Цаашид хоёр орон хамтын ажиллагааны бялууг улам томруулж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэх бүрэн боломжтой гэж зарим шинжээч үзэж байна. 

Удахгүй нээлтээ хийх Хятад Францын соёлын аялал жуулчлалын жилд олон зуун соёлын солилцооны арга хэмжээ зохиогдох болно.

Сүүлийн жилүүдэд Хятад, Франц хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр олон хамтын ажиллагаа өрнүүлж байна. Шинээр гарч ирж буй геополитикийн зөрчилдөөнтэй холбогдуулан Хятад, Франц хоёр ч нэгэн адил идэвхтэй шийдвэрлэж байна. Дэлхийд үймээн самуун, донсолгоотой байгаа энэ үед Хятад, Франц хоёр орон улмаар ойр дотно байж, дэлхийн засаглалын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд мөр зэрэгцэн ажиллаж, дэлхийн "тогтворжуулагч" байх үүрэгтэй.