Шведийг НАТО-д нэгдэн орохыг Турк албан ёсоор зөвшөөрлөө
2024-01-26 10:07:51
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Шведийг НАТО-д нэгдэн орохыг Турк албан ёсоор батлан зөвшөөрлөө гэж өчигдөр, 25-нд зарлажээ. 

Туркийн парламент 23-нд Швед НАТО-д элсэх Протоколыг батлан зөвшөөрсөн. Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган уг төсөлд өчигдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

НАТО-ийн гишүүн орнуудаас ганцхан Унгар улс Шведийн НАТО-д элсэхийг зөвшөөрөөгүй байна. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан 24-нд НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга  Столтенбергтэй утсаар ярьж, Унгарын засгийн газар Швед НАТО-д элсэхийг дэмжиж байна гэжээ. 

Швед Финлянд улсууд 2022 оны тавдугаар сард НАТО-д элсэх өргөдлөө зэрэг гаргаж байсан юм. НАТО-ийн дүрмээр бүх гишүүд зөвшөөрсөн нөхцөлд НАТО-д элсэх боломжтой байдпаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Финлянд НАТО-д албан ёсоор элссэн юм.