Хятад Францын хэвлэлүүд хамтран "Лидерүүдийн яриа" тусгай контент нэвтрүүлэг бэлтгэжээ
2024-01-27 15:10:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Хятадын Төв Радио Телевиз болон Францын BFM эдийн засгийн телевиз хамтран Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан "Гэрэл гялбаат жаран жил: Лидерүүдийн яриа" тусгай контент нэвтрүүлгийг бүтээн 1-р сарын 27-оос цацаж эхэлжээ.

Францын Ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарин нэвтрүүлэгт тусгай ярилцлага өгч, ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд бөгөөд Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, БНХАУ-аас БНФУ-д суугаа Элчин сайд Лү Ша нар нэвтрүүлэгт зориулж видео илтгэл тавьсан бол Хятад, Францын соёл, аялал жуулчлалын салбарынхан, судалгааны төвүүдийн эрдэмтэн судлаач нар нэвтрүүлэгт оролцож, Хятад, Францын солилцоо, тэр дундаа хоёр орны төрийн тэргүүний хамтран төлөвлөсөн Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны ирээдүй хэлэлцсэн байна.

Францын Ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарин хэлэхдээ, Франц, Хятадын хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахиц дэвшилд хүрсээр байгаа бол хоёр орны солилцоог эрчимжүүлэх нь маш чухал утга учиртай гэжээ.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд бөгөөд Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, энэ онд Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож, Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон нар холбогдох тэмдэглэлт арга хэмжээнд зориулж видео илтгэл тавьсан юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор хоёр талаараа энэ жил кино урлаг, спорт, боловсрол, аялал жуулчлал, түүх соёлын дурсгалт зүйлс зэрэг олон салбарт солилцоо өрнүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх юм. Түүнчлэн энэ жил Парис хот олимпын наадмыг зохион байгуулах тул ХТРТ нь ОУОХ, Парисын олимпын зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж, олимпын уралдааны тэмцээнийг даян дэлхийн улс түмэн цаг алдалгүй хүргэж ажиллах болно гэжээ.