Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоо тэмдэглэв
2024-01-28 15:31:50
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-аас Лос-Анжелест суугаа Ерөнхий консулын газар орон нутгийн цагаар 1-р сарын 26-ны орой Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж, Хятад, Америкийн олон салбарын 400 шахам хүн оролцжээ.

БНХАУ-аас Лос-Анжелест суугаа ерөнхий консул Гүө Шаочүнь хэлсэн үгэндээ, Хятад, Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа юм. Харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих нь Хятад, Америкийн харилцааны түүхээс олж авсан үнэ цэнтэй туршлага бөгөөд Хятад, Америкийн шинэ эриний хамтын хүчин чармайлтын зөв чиг хандлага болох юм гэжээ.

Хүлээн авалтад оролцсон зочид төлөөлөгчид Хятад, Америкийн харилцааны түүхэн хөгжлийн замналыг эргэцүүлж, хоёр тал харилцан ашигтайгаар хамтран ажиллахыг сайшаан дэмжиж, хоёр талт харилцаа тасралтгүй урагшлахыг хүсэж буйгаа илэрхийлцгээжээ.