Хятад улс хүний эрхийг тууштай хамгаалсаар байх болно
2024-01-29 18:49:51
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 29-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Ван Вэньбинь даргалж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн улс орнуудын хүний эрхийг хянан хэлэлцсэнд холбогдуулж байр сууриа илэрхийлжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, энэ сарын 26-нд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн улс орнуудын хүний эрхийн хяналтын ажлын багын 45 дахь хуралдаанаар Хятад улсын улс орнуудын хүний эрхийн үнэлгээний дөрөв дэх шатны хянан хэлэлцэх тайланд оролцохыг санал нэгтэй зөвшөөрсөн юм. Хятадын хүний эрхийн үйлсийн ахиц дэвшлийг зуу гаруй улс орон идэвхтэй үнэлж, уг чиглэлээр гаргасан  Хятад улсын шантаршгүй хүчин зүтгэлийг өндрөөр үнэллээ. Хятад улс Хятад маягийн орчин үеийн хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын үйлсээ бүх талаар ахиулж байна. Бид орчин үеийн бүтээн байгуулалтын үр дүнгээ илүү шударгаар ард иргэддээ хүртээж, хүний эрхийг улам сайн хамгаалж, хүний эрх чөлөөтэй бүх талын хөгжлийг дэмжих болно гэжээ. 

Тэрээр мөн, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа хүний эрхийг тууштай хамгаалж, глобал засаглалд идэвхтэй оролцон, хүн төрөлхтний хамтын үнэ цэнийг сурталчилж, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахад бэлэн байна гэжээ.