Оросын "Восток" цогцолбор Антарктидад ашиглалт оров
2024-01-29 10:11:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Нэгдүгээр сарын 28-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Антарктид дахь ОХУ-ын “Восток” станцын өвлийн шинэ цогцолбор ашиглалтад орсныг зарлав.

Владимир Путин, Орост айлчилж буй Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нар станцын нээлтэд цахимаар оролцжээ. Путин хэлсэн үгэндээ, “Восток” станцыг олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаанд ашиглаж, хүрээлэн буй орчны судлагааны нээлттэй талбар болгох юм гэжээ.

Оросууд “Восток” станцыг 1957 онд Антарктидад барьж эхэлсэн бөгөөд өмнөд туйлд ойрхон, дэлхийн хамгийн хүйтэн газрын нэг юм. Тус станц 1983 оны 7 дугаар сарын 21-нд -89.2 градусын хүйтнийг тэмдэглэж байжээ. Ашиглалтанд орууслнаас нь хойш “Восток” станцад хоёр удаа өргөтгөл хийж байв. Мөн тус станц гурван удаа тасалдан зогсож байсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.


Уртнасан