"Катар-2022" ДАШТ-ий тайлан гарчээ
2024-01-29 14:56:23
Share
Share this with Close
youtube WeChat

Катарт зохион байгуулсан хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах хороо 28-ны өдөр "Гайхамшигт үзүүлбэр" нэртэй ерөнхий тайлан гаргаж, үр дүнг нэгтгэн дүгнэжээ.

Катар-2022 дэлхийн аваргад 172 гоол орсон нь шинэ түүх байжээ. Энэ ДАШТ-ийг цэнгэлдэх хүрээлэнд 3,4 сая хүн үзэж, стадионы дүүргэлт 96,3 хувьд хүрчээ. Хөгжөөн дэмжигчид, үзэгчид, жуулчид 14.7 тэрбум ам.долларын орлого оруулжээ. Катар бүтээн байгуулалт, дэд бүтцэд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Энэхүү дэлхийн аваргыг зохион байгуулах хорооны дарга Ясир аль-Жамал "2009 оны гуравдугаар сараас энэ удаагийн ДАШТ-ийг авах алхам хийж эхэлсэн. Өнөөдөр бид ажлаа дүгнэж тайланг гаргахдаа Катар улс энэ бүхнийг хийж чадсан гэж ам бардам хэлж байна. Катар дэлхийн хөлбөмбөгийн ДАШТ-ний түүхэнд нэрээ үлдээсэн. Катар спортын том тэмцээн хийх шинэ жишиг тогтоосон. Би амлалтаа биелүүлсэндээ баяртай байна” гэжээ.