Пакистан Ираны Гадаад харилцааны сайдууд тохиролцов
2024-01-30 09:54:38
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 29-ний өдөр Пакистаны Гадаад харилцааны сайд Жалил Аббас Гилани тус улсад айлчилж буй Ираны Гадаад харилцааны сайд Абдуллахиянтай хэлэлцээ хийв. Сайд нар Гадаад харилцааны сайд нарын түвшинд хамтран ажиллах талаар санал нэгдсэн байна. Үүнд, хоёр улсын хил орчимд худалдааны захууд ажиллуулах, хоёр орны тагнуулын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд Пакистаны Балучистан мужийн Турбад, мөн Ираны Систан-Балучестан мужийн Захедан хотод харилцаа холбооны алба байгуулах зэргээр хоёр орны эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны холбогдох санаачилгыг өргөжүүлэхээр тохиролцжээ. 

Пакистаны тал энэ үеэр Ираны ерөнхийлөгч Ибрахим Раисиг ахин айлчлахыг урьж, Ирантай өргөн хүрээнд хамтран ажиллаж, терроризмтэй хамтран тэмцэж, хоёр орны аюулгүй байдлын механизмыг бүрэн хэрэгжүүлж ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ.