Коморосын ерөнхийлөгчид баяр хүргэв
2024-01-30 18:34:28
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 28-нд Коморосын Холбооны Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Азали Ассуманид баяр хүргэжээ.

Ши Жиньпин: Хятад, Коморос бол үнэнч нөхөрлөлтэй, харилцан итгэлцсэн сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа түргэн хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоолоо. Хоёр тал амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй том чухал асуудлаар харилцан дэмжиж ирсэн юм. Хятад-Коморосын харилцааг миний бие дээд хэмжээнд чухалчлан авч үздэг бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамт хоёр орны харилцааг тасралтгүй урагшлуулж, хоёр ард түмэнд ач тусыг нь улам сайн хүртээхэд бэлэн гэжээ.