Орос Беларусийг нэгтгэх хуулийг 3 жилээр сунгав
2024-01-30 09:57:00
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орос, Беларусийн холбооны улсуудын төрийн дээд зөвлөл нэгдүгээр сарын 29-нд Оросын Санкт Петербург хотод хуралдаж, холбооны улсуудыг нэгтгэх зорилттой хуулийг гурван жилээр сунган баталжээ. Владимир Путин, Александр Лукашенко нар тус хуралд оролцов. 

Хоёр ерөнхийлөгч 2021-2023 онд холбооны улс байгуулах гэрээний гол чиглэлүүдиийн хэрэгжилтийг дүгнэж, 2024-2026 онд хэрэгжих гурван жилийн хугацаатай шинэ хууль баталжээ.

Владимир Путин хэлэхдээ, урьд өмнө байгаагүй гаднын дарамтын өмнө Орос, Беларусь нягт хамтарч, бие биедээ холбоотны бодит дэмжлэг үзүүлж ирсэн. Цаашид бид ардчилсан, шударга, олон талт олон улсын дэглэм байгуулахын тулд хичээх болно гэв.

Александр Лукашенко хэлэхдээ, хоёр орны бараа, үйлчилгээ, худалдааны хэмжээ 2023 онд 54 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бол түүхэн шинэ амжилт юм. Энэ амжилт бол сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн гэрээний үр дүн юм гэжээ.


Уртнасан