Науругийн тусгаар тогтнолын баярт Лүө Жаохуй оролцов
2024-01-31 15:03:40
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 29-31-ний хооронд Хятадын засгийн газрын төлөөлөгч, Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Лүө Жаохуй урилгаар Науру улсын тусгаар тогтнолын баярт оролцов. Тэрээр ерөнхийлөгч Дэвид Ранибок Адеан, Парламентын дарга Стивен, Гадаад харилцааны сайд Анмин болон тус улсын засгийн газрын гишүүдтэй уулзав.

Лүө Жаохуй Науругийн тусгаар тогтнолын 56 жилийн ойд баярын мэндчилгээ дэвшүүлж, Хятад, Науру дипломат харилцаагаа сэргээсэн нь ард түмнүүдийн язгуур сонирхолд нийцэж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээв. Хятад маягийн шинэчлэлийн боломжоо Науру улстай хуваалцаж, хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байна гэж хэлжээ. 

Тусгаар тогтнолын баярт төлөөлөгч томилж оролцуулсанд талархал илэрхийлж, Хятад улстай дипломат харилцаагаа сэргээсэн нь Науругийн засгийн газрын зөв шийдвэр юм. Науру “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж, Хятадын засаглалын туршлагаас суралцан, олон салбарт нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлнэ. “Бүс ба Зам” болоод Дэлхийн гурван том санаачилгад идэвхтэй оролцоход Науру улс бэлэн гэв.